uFan.do.am - uCoz script / muSic NeWs MoViE

Өнөөдөр: 2012-05-20 - Цаг: 5:52 PM
Шинээр нэмэгдсэн видео

“Larry King Live” сүүлчийн дугаараа цацлаа

Өдгөө 76 настай нэрт нэвтрүүлэгч Larry King 25 жилийн турш CNN телевизийн эфирээр цацагдсан “Larry King Live” нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаарыг өчигдөр орой үзэгчиддээ хүргэлээ. Тэрбээр “Би хувийн амьдралдаа илүү их цаг зарцуулахаар шийдсэн. Миний үдшийн хөтөлбөр телевизийн ертөнцөд 25 жилийн турш хаанчилж байсан гэхэд үгүйсгэх хүн олон гарахгүй байх. Би хийх зүйлээ хийсэн гэж бодож байна” хэмээн ярьжээ. Мөн CNN-тэй холбогдсон харилцаагаа “Энэ бол яг л гэрлэлт шиг байсан” гээд “Нэвтрүүлгээ дуусгаж байгаа нь харин салалт биш шүү” хэмээжээ. Харин CNN энэхүү үйл явдалтай холбогдуулан албан мэдэгдэл хийхдээ “Larry King бол телевизийн ярилцлагын төгс хэлбэрийг бий болгосон хүн. Түүний ярилцаж буй хүнийхээ дотоод сэтгэл, бодол санааг нь ил гаргадаг ур ухаан нь гайхалтай” хэмээн тодотгосон байна.Ийнхүү “Larry King Live” төгсгөлийн цэгээ тавьлаа.
uFan.do.am - Мэдээ мэдээлэл
Үзсэн: 89
Нэмсэн: uFan™ | 2012-05-20
Таг:
Таньд санал болгож буй андройд аппликэшнууд

Facebook сэтгэгдэлд хариулах боломжгүй гэдгийг анхаарна уу.
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]