uFan.do.am - uCoz script / muSic NeWs MoViE

  • Хурдан бүртгэл | Нууц үгээ мартсан?
  •  
    0

    Их аварга Асашёорюүгийн тухай дэлхийн хэвлэлүүдэд... - 8 February 2010

    Сумогийн их аварга Асашёорюүг зодог тайлсан талаар "ВВС", "СNN", "Reuters" гэх дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиж байна. Тэдгээрт бичсэнээр их аварга уржигдар зодог тайлахаа мэдэгдлээ. Өнгөрсөн сард Токио хотын нэгэн шөнийн
    шөнийн клубын гадаа согтуугаар хүн зодсон гэх мэдээ гарсны дараа ийнхүү зодог тайлав. 29 настай ёкозүна Асашёорюү өөрөө энэ тухай ярихдаа шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйхыг хүсч, олон хүнд хүндрэл учруулсанд хариуцлагаа хүлээж, сумог орхих болсноо мэдэгдэв.

    Тэрээр хэрэг гарсан шөнө согтууруулах ундаа их хэрэглэсэн байснаас яг юу болсноо санахгүй байна гэв. Гэхдээ тэрээр дээрх хэргийн талаар хэвлэлийнхэн болон бодит байдал дээр яг юу болсон талаар томоохон ялгаа бий гэдгээ дурдаад авсан байна. Ёкозүна зодог тайлах тухай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ уйлж, нэг бус удаа нулимсаа арчиж байв гэж хэвлэлүүдэд онцолжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Асашёорюү маш их согтуу байсан, зодсон хүнээ ална гэж заналхийлж байсан гээд цагдаа нар зодооныг болиулсан гэжээ.

    Их аварга нэг бус удаа ийм дуулианд өртөж байсан байна. Ялангуяа монголын тамирчин тэрээр сумогийн шүүгч нарыг хахуульддаг хэмээх яриа гарах болсон. Тэрбээр 2007 онд Асашёорюү ялалт байгуулж ёкозүна цол хүртсэн. Тухайн жил тэрээр Японы сумогийн холбоонд нуруу нь гэмтсэн гэх хуурамч магадлагааг эмчээр гаргуулж Японы сумогийн холбоонд өгсөн байсан. Хожим нь сэтгүүлчид түүнийг Улаанбаатар хөл бөмбөг тоглож байхыг олж мэдсэн нь тухайн үед ихэд дуулиан тарьж байсан юм. 2000 жилийн түүхтэй Японы уламжлалт бөхийн түүхэндэх амжилтаар их аварга Долгорсүрэнгийн Давгадорж гуравдугаарт бичигддэг билээ. Тэрбээр өнгөрсөн сард болсон эзэн хааны 25 дахь удаагийн тэмцээнээр ялалт байгуулсан.

    Асашёорюү сумогийн холбоонд "муу жаал" хэмээн нэрийддэг бөгөөд тэрбээр 1999 оноос сумогийн дэвжээнд барилдах болсон. Дөрвөн жилийн хугацаанд олон амжилтыг эвдэж, шилдэг бөхчүүдийн нэг болсон юм.

    Төстэй мэдээ:

      {related-news}
     
    Бүх сэтгэгдэл: 0
    Зөвхөн гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй. Та бүртгүүлнэ үү.
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
     
     
     

    Статистик

    Сайтдаа PSD баннер байнга оруулах уу та юу гэж бодож байна?
    javascript:// javascript://
    Нийт санал: 232
     

    Facebook дэх uFan

     

    Статистик

    Информер

    Яг одоо: 0
    Зочин: 0
    Гишүүн: 0
    Информер 3
     
    Дээш